Тус аймагт тавдугаар сарын 26-ны шөнийн 01.40 цагт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алджээ.
Тодруулбал, Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг буюу Цайртын уурхай явах замд приус-20 маркын авто машин онхолдож дээрх осол гарчээ. Ослын улмаас амиа алдсан гурван хохирогчийн нэг нь бага насны хүүхэд байжээ.
Хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
2024 он гарсаар тус аймгийн хэмжээнд зам тээврийн осол бүртгэгджээ.