Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэргэжил сурталчлах өдөрлөгийг орчны бүсийн Наран суманд зохион байгуулжээ. Байгаль хамгаалагчдын ажил, үйл ажиллагаандаа ашигладаг техник хэрэгслийг танилцуулах, туршиж үзүүлэхээс гадна мэргэжлийн онцлог давуу тал, ач холбогдлын талаар сурталчилжээ.
Өдөрлөгт Наран сумын ЕБС-ийн сурагчид эцэг эхчүүдийн хамтаар оролцжээ. Нэгдүгээр ангийн сурагчид байгаль хамгаалагчтай хамтдаа аялж, 4 дүгээр ангийн сурагчид музейтэй танилцаж, Бид орон нутгийнхаа музейд сэдвээр тусгай хичээл заалгасан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, орчны бүсийн сумдын иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих. ЕБС-ийн сурагчдад экологийн боловсрол олгох зорилгоор Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөс Дарьгангын БЦГ-ын орчны бүсийн Наран, Онгон Дарьганга сумын ерөнхий боловсролын сургуулиудад эко танхим байгуулж, IT тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл болон байгалийн ухааны хичээл сургалтын хэрэглэгдэхүүн, судалгааны багаж, 1-12 дугаар ангийнханд зориулсан гарын авлагаар хангасан. Үүндээ тулгуурлан дээрх өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд сурагчид болон орон нутгийн иргэд маш идэвхтэй оролцож, байгаль хамгаалагчийн ажлын сайхныг биширч, энэ чиглэлээр илүү судалж, суралцах хүсэлтэй хүүхдүүд бий болжээ.