Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Алтан овооны бага тахилга болж байна

Төрийн тахилгат Алтан  дарь овооны уламжлалт бага тахилга өнөөдөр болж байна.

Тахилгаар их нас, соёолон насны морьдын уралдаан, үндэсний сур  болон шагайн харваан тэмцээн зохион байгуулагдана.

Алтан дарь овооны бага тахилга нь жил бүрийн  зуны эхэн сард болдог бол их тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг билээ.

Алтан дарь овоо нь өөрийн ариун сан, тахилгатай хүндэтгэл, магтаалын ном судартай, уул усаараа нэрлэсэн өвөрмөц ур хийцтэй эзэд бурхдын хөрөг дүртэй, шүтэх бишрэх, хайрлаж хамгаалах уламжлалт нарийн дэг журамтай, тогтсон зарлиг шийдвэрээр тайж тахидаг монголын төрийн хамгаалалт тахилгатай уулын нэг юм. 

Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийж байсан бол 1990 онд Батцагаан суваргыг сэргээснээс хойш найман удаа их тахилгыг хийжээ. Алтан овоог 2004 оноос төрийн тахилгат болгожээ.