Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Гангын элсэнд сакура цэцэглэжээ

Дарьганга сумын Олон мод гэх газар жил бүр буйлс буюу монгол сакура ийн цэцэглэдэг. Одоо хамгийн үзэслэнтэй үе нь гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.

Олон мод гэх газар нь Гангын элсэнд байдаг бөгөөд эдгээр буйлс нь байгалийн аргаар ургаж, жилээс жилд тоо нь нэмэгдэж нахиа, мөчрөө тэлсээр байгаа аж.

Монгол сакура нь ихэвчлэн уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг байна.