Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран 14 иргэнд мэс засал хийжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг тус аймагт ажиллаж, дурангийн мэс засал ба ололт амжилт сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны сургалтыг АНЭ-ийн мэс засал болон ЧХХ-н эмч нартай хамтран хийжээ. Энэ үеэр 14 иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

Дурангаар цөсний хүүдий авах мэс засал , цавьны ивэрхий, Түрүү булчирхайн томрол, бүдүүн гэдэсний амсар, шамбарамын зангилаа авах , өөхөн эдийн ургацаг, хамрын таславч засах зэрэг хагалгааг орон нутгийн эмч нартай хамтран хийжээ.  

Мөн эмч, сувилагчдад онолын сургалтыг явуулж, нийт 60 эмч эмнэлгийн ажилтныг хамруулжээ. Энэхүү онол, дадлага хослсон сургалтын гол зорилго нь дээрх төрлийн хагалгаануудыг орон нутгийн эмч нар бие даан хийхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгөхөд чиглэжээ.   

Эмч нарын баг бүрэлдэхүүнд УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэгээр ахлуулсан найман эмч багтсан бөгөөд дөрөв хоногийн хагцаатай тус аймагт ажилласан байна.