Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон тогтвортой хөгжлийн хүрээнд “Цайрт минерал” компани хаврын тарилтаар уурхайн бүсдээ нийт 7000 модыг шинээр тарьжээ.
Моддыг төрлөөр нь авч үзвэл 6500 хайлаас, 216 агч, 235 улиас, 50 монос, 46 голт бор, 25 нарс, 2 гацуур модыг ажилчдынхаа хүчээр суулгажээ.
Мөн Сүхбаатар сумын айл өрх болгонд тус бүр таван ширхэг мод буюу нийт 800 үхрийн нүд, 800 агч, 400 улиас, Асгат суманд 1000 улиас модны суулгацыг хүлээлгэн өгчээ.
Сүхбаатар аймгийн хэжмээнд энэ жил шинээр 163 мянган мод тарина. Үүний 27 мянгыг зөвхөн уул уурхайн команиуд тарих юм.