Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны энэ өдрийг дэлхий нийтээр тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээт 2900 хүн байгаагаас 925 нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 230 нь асаргааны тэтгэмж, 1150 хүн хөнгөлөлт тусламж, 472 нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг бол байнгын асаргаа шаардлагатай 255 хүүхэд байна.