Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 103 дугаар тушаалын хүрээнд Аймгийн Загсаг даргын 2024 оны А/672 дугаар захирамжаар байгуулагдсан шуурхай бүлгүүд сумдад ажиллахаар хөдөллөө.
Шуурхай бүлэг сумдын онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдлийг газар дээр нь үнэлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдаас санал хүсэлт, асуумж судалгаа авах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлнэ.
Тус бүлгийн бүрэлдэхүүнд ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа С.Ганбат үүрэг чиглэл өгч ийн замд нь гаргасан бөгөөд шуурхай бүлгийн таван ажлын хэсэгт 13 суманд үүрэг гүйцэтгэх юм.