Аймгийн Засаг дарга М.Идэрбат 11 дүгээр сарын 22-ноос сумдын Засаг дарга нарыг батламжилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 12 сумын Засаг дарга нар томилогдож үүрэгт ажилдаа ород буй. Ганцхан Уулбаян сум үлдээд байгаа.
Өнгөрсөн орон нутгийн сонгуульд тус суманд АН ялалт байгуулсан. Гэхдээ ганцхан суудлын зөрүүгээр. Гэвч ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэг нь сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж нэрийг нь түр түдгэлзүүлсэн байдаг. Харин энэ маргаантай холбогдох эцсийн шийдвэр гараагүй байхад сумын ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, зохих шийдвэрүүдийг гаргаж, Засаг даргад нэр дэвшүүлэх саналаа ч хүргүүлсэн байдаг. Харин үүнийн МАН эсэргүүцэж, тухайн хурлыг бүхэлдээ хууль бус болсон гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор маргаан аль нэг талд эцэслэгдээгүй өнөөг хүрээд байгаа юм.
Ямартай ч дээрх асуудал хэрхэн шийдэгдэхээс Уулбаян сумыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ гэдэг тодорхой болох учиртай.