Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Мал тооллогыг 308 төрийн албан хаагч, ажилтан зохион байгуулж байна

2024 оны жилийн эцсийн мал тооллогыг Сүхбаатар аймгийн 13 сум 67 багт 80 ажлын хэсгийн 308 төрийн албан хаагч, ажилтан хийж байна. Ажлын хэсгүүд аймгийн засаг даргын захирамжийн дагуу 27 заалт бүхий зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлж ажиллана.

Харин хяналтын тооллогоор есөн ажын хэсэг ажиллана.

Тус аймаг өнгөрсөн оны жилийн эцсээр 3,9 сая толгой мал тоолуулсан ч өвөл, хаврын зуднаар улсын хэмжээнд хамгийн их буюу нийт малын 50 орчим хувь нь хорогдсон юм. Гэхдээ энэ нь бодит тоо гэж үзэхэд өрөөсгөл. Тиймээс энэ удаагийн тооллогоор аймгийн нийт малын болоод хорогдлын тоо бодитоор гарах боломжтой. Тиймээс малчид, мал бүхий иргэд тооллогодоо идэвхтэй хамрагдаж, тоологч нарт дэмжлэг үзүүлэхийг уриалж байлаа.

Статистикийн тухай хуульд зааснаар гурван жилд нэг удаа болдог хашаа, худгийн тооллого энэ  жил цуг хийгдэж байгаагаараа онцлог. Мөн 1961 оноос эхлэлттэй мал тооллогын арга зүйг орчин үеийннөхцөлрүү хөрвүүлэх, шинэчлэх арга замыг судлах үүднээс бог малын тооллогыг видеобичлэгээр давхар аримтжуулна. Мөн бод малын хяналтын тооллогод дрон ашиглах боломжтой гэх зөвлөмжийг ч ажлын хэсгүүдэд өгчээ.

Энэ сарын 17-нд тооллого бүрэн дуусч, нэгтгэх, санд шивэх ажил эхлэх юм.