Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Папиллома вирусын эсрэг дархлаажуулалт 32 хувьтай байна

Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг хамруулж байгаа. Сүхбаатар аймгийн хэмээнд энэ насны 1333 хүүхэд байгаа бөгөөд одоогоор хамрагдалт 32 хувьтай үргэлжилж байна.

Олон нийт мэдээллийн ойлголтын зөрүүгээс болж вакцинд хүүхдүүдээ хамруулах идэвх сул байна. Тиймээс мэргэжилнүүд айл өрхүүд болон албан байгууллагуудад нөлөөлөл, сургалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн. Мөн сумдад хоёр ажлын хэсэг ажиллахаар болжээ.

Папиллома вирусээс урьдчилэн сэргийлэх вакциныг жилд нэг удаа хийдэг байна.