Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хувийн хэвшилтэй хамтарч төрийн албан хаагчдаа орон сууцжуулах боломжтой

Мөнххаан суманд орчин үеийн орон сууцны барилгыг Хос дөлгөөн констракшн хувийн 2 тэрбум орчим хөрөнгөөр барьж, удахгүй ашиглалтад өгөхөар ажиллаж байна.

Доод давхартаа авто машины дулаан гаржтай, 1-3 өрөө бүхий 24 айлын орон сууцны барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Анхны захиалгын үнэ 1 м.кв нь 1,6 сая байсан бол өнөөгийн худалдах үнэ 2,5 саяд хүрчээ. Нийт байрнаас 10 нь зарагдсан. Одоо эзэнгүй 14 байр бий. Малын тоо толгой эрс багассантай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар муу байгааг гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.

Барилгын үйл явцтай танилцсан аймгийн Засаг дарга хэлэхдээ, суманд хамгийн хэрэгтэй маш сайхан бүтээн байгуулалт болж байгааг онцолсон. Хамгийн гол нь төрийн  албан хаагчдаа, шинэ залуу мэргэжлийн боловсон хүчнүүдээ бодлогоор дэмжиж, сумандаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангах үүднээс аймаг ч тухайн сум ч анхаарч, дэмжиж ажиллах шаардлагатай. Энэ ажлыг хөрөнгө оруулагч хувийн хэвшилтэй хамтарч, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж болох бүхий л арга замы эрэлхийлэх учиртайг сумын удирдлагуудад санууллаа.