Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиаллагааны хөтөлбөрт санал авах иргэд, хөдөлмөрчидтэй хийх уулзалт Мөнххаан суманд үргэлжилж байна.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр, ЭМГ-ын дарга, Мөнххаан сумын засаг дарга А.Батдэлгэр нар оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсож, асуултад хариулт өглөө.
Уулзалтад оролцогч иргэдийн дийлэнх нь сумын төв тавигдсан авто замын чанарт онцгой анхаарч, явган хүний зам, бордюр, гэрэлтүүлгийг бүрэн дуусгах, гүйцэтгэгч компанийг шахаж шаардах, хариуцлага тооцох хэрэгтэйг анхаарууллаа. Мөн сумын төвийг нэгдсэн халаалтын шугамд холбох нэн шаардлагатай байгааг хэлж байв.
Мөнххаан сумыгнэгдсэн халаалт дулаан,ицвэр бохирын шугамд холбох ажлыг зураг төслийг боловсруулаад бэлэн болсон ч бодит ажил болгох нийт төсөв нь 50 гаруй тэрбум төгрөг. Энэ санхүүжилт аймаг төдийгүй, улсаас гарах боломжгүй. Гэхдээ өөр арга замыг эрэлхийлж, ирэх жилүүдэд үүнийг ажилхэрэгболгохын тулд онцгой анхаарна гэдгээ засаг дарга М.Идэрбат хэллээ.
Хамгийн гол нь төрийн албан хаагчид, төсөвт байгууллагын удирдлагууд ажилдаа хариуцлагатай хандах, албан байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэл барьж ажиллахыг үүрэг болголоо.