Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Залуучуудын холбоо дахин шилдгээр шалгарлаа

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын холбооны 2024 оны шилдэг салбар холбоогоор шалгарч, шагналаа МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатараас гардаж авлаа.

Тус холбоо нь 2021 онд  шилдгийн шилдэг, 2022 онд зүүн бүсийн шилдэг салбараар шалгарч байсан бөгөөд дахин амжилтаа бататган гурав дахь удаагаа шилдгээр шалгарч буй нь энэ юм.

Сүхбаатар аймгийн салбар холбоо нь үйл ажиллагаа нь тогтворжсоны дээр төр хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтарч ажилласан, залуучуудад зориулсан төсөл хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж дөрвөн жил амжилттай хэрэгжүүлсэн, жил бүр оны шилдэг залуусаа шалгаруулах Next step ёслолын ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан, холбооны үйл ажиллагааг бэхжүүлэх олон ажлыг санаачилсан зэрэг амжилтаараа ийнхүү шилдгээр шалгарчээ.  

Монгол Улсын хэмжээнд МЗХ-ны 51 салбар холбоо үйл ажиллагаа явуулж байна.