Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Малын тоо 1,9 саяаар цөөрчээ

2024 оны жилийн эцсийн өрх хүн ам, малын нэгдсэн тооллоын урьдчилсан дүнгээр Сүхбаатар аймаг хоёр сая толгой мал тоолуужээ. Энэ нь урьд оноос 1,9 сая толгойгоор буюу 48 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүний 1,8 сая нь зүй бусаар хорогджээ.

Өнгөрсөн өвөл, хаврын цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хонь хамгийн ихээр буюу нийт 1,1 сая толгой хонь хорогджээ.

Бүх сумдын мал таван төрөл дээрээ 9,3-308,5 мянга хүртэлх толгойгоор буурсан байна. 2024 оны мал тооллогоор аймгийн хэмжээнд мал сүргийн тоогоор Эрдэнэцагаан сум тэргүүлж байгаа бол Мөнххаан,  Онгон, Баяндэлгэр сумд удаалжээ.

Тоолуулсан мал сүргийг таван төрөл дээр авч үзвэл адуу 289,3 үхэр 183,2 тэмээ 5,7 хонь 861,5 ямаа 669,1 мянган толгой байна.

Өрх хүн  амын тоо эцэслаж гараагүй байэа гэж аймгийн Статитикийн хэлтсээс мэдээллээ.