
Өвлийн улиралд аймгийн хэмжээнд нийтийн заал, талбайн хүрэлцээ хангамж муу байна. Одоогоор гурван төрлийн зааланд спортын 16 төрлийн секц дугуйлан хичээллэхийн зэрэгцээ 17 байгууллага 08.00-22.00 цагийн хооронд түрээсийн гэрээгээр заал, талбайг ашиглаж байна.
Аймгийн БТСГ-т спорт цогцолбор, спортын А, Б заал, усан спорт сургалтын төв, хөлбөмбөгийн талбай, хоккейн талбай, баяр наадмын буюу нийтийн биеийн тамирын талбай зэрэг объектууд харъяалагддаг. Дулааны улиралд гадна талбайнуудаа ашигладаг учр өвлийн цагт ид ачаалалтай байдаг. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд заал талбайн хүрэлцээ багасч, эрэлт нэмэгддэг. Гэсэн хэдий ч бид маш нарийн зохион байгуулалтыг хийж бүх нөөцөөрөө үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний үр дүнд өнгөрсөн онд зохион байгуулагдсан уралдаан тэмцээн, нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа тэдгээрт хамрагдагсад, хүртсэн багц медалийн тоо гээд бүгд өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ онд илүү нарийн төлөвлөгөө, хуваарь гаргаж ажиллана гэж БТСГ-ын дарга Ж.Идэрмөнх хэллээ.
Өнгөрсөн онд үхбаатар аймагт 107 төрлийн бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа зохиогдож, үүнд 42 мянган иргэн хамрагджээ.