Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Мал, мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийг заавал авах шаардлагатай

Энэ жил өвөлжилт хэвийн цасгүй, зам харгуй саадгүй байгаа нь улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тиймээс Мал хулгайлах гэмт хэрэг, гарал үүслий гэрчилгээгүй мал, мах тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Мал мах нэгдсэн арга хэмжээг өрнүүлж, өдөр бүр хяналт шалгалтыг хийж байна.   Хяналт шалгалтаар тогтмол энэ төрлийн зөрчлийг илрүүлж байна. Нэгдүгээр сарын 6-20-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад мал мах хулгайлахтай холбоотой 48 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол яг энэ төрлийн 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна гэлээ.

Хэлсэнчлэн хяналт шалгалт өдөр бүр хийгдэж иргэд ялангуяа жолооч нарыг гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьлчилан сэргийлж байгаа. 01 сарын 17 нд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт шалгалтаар нийт 199 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5, эрхээ хасуулсан болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11, гарал үүслийн бичиггүй мал мах тээвэрлэсэн 3, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 180 зөрчлийг тус тус илрүүлсэн ажилласан байна.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж бусдыг дайврын ачааг авахдаа шалгах, хэрвээ мал мах тээвэрлэх бол заавал гарал үүслийн гэрчилгээг нь авахыг анхааруулж байна.