Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Торгуулиа төлөөгүй гурван жолоочийн жолоодох эрхийг хасчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байлын эсрэг дүрмийг зөрчсөн жолоочид оногдуулсан торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг хасах хуультай. Хуульд заасны дагуу торгуулиа төлөөгүй жолооч нарт авсан хариуцлагын арга хэмжээний талаар Замын цагдаагийн газраас тодруулахад нэгдүгээр сарын 16-ны байдлаар 42 жолоочийнторгуулийг нөхөн төлүүлж, гурван жолоочийн эрхийг хассан байна.

ЗЦТ-аас өдөр бүр хяналт шалгалтыг хийж, торгуулийн болон бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл, жолооч нарыг тогтоож хариуцлага тооцож байгаа. Тавьсан шаардлагыг хүн бүр харилцан адилгүй хүлээж авч байна. Одоогоор нэг жолооч хамгийн их буюу 1,3 сая төгрөгийн торгуулийг төлөөд байгаа бол 2017 оноос хойш нэг ч удаа торгууль төлөөгүй зөрчлийг арилгуулаад байна. ”Зөрчлийн тухай” хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дотор торгуулиа төлнө, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 10 хувь нэмэгдэх юм. Тиймээс иргэд жолооч нарыг хуулийн хугацаанд торгуулиа төлөхийг ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав анхаарууллаа.

Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх хуулийн зохицуулалттай байна.