Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Соёл урлагийн салбарынхан хос бичигтэн болох бэлтгэлээ 2023 оноос хангаж эхэлжээ

Сүхбаатар аймгийн СУАЖЗГ өнгөрсөн онд 349 албан бичгийг хос бичгээр үйлдэж илгээсэн байна. Өөрөөр хэлбэл салбар яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2023 оноос хойш хос бичигтэн болох, төрийн албыг хос бичгээр хөтлөх ажлын бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Дэлхийд ондооших хамгийн чухал зүйл бол бичиг үсэг, хэл юм. Энэхүү бахархлаа илүү түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ оноос төрийн албыг үндэсний босоо монгол бичгээрээ буюу хос бичгээр бичиж эхэлж байгаад маш их баяртай байгаа. Бидний хувьд хос бичигтэн болох бэлтгэлийг хоёр жилийн өмнөөс хангаж эхэлсэн. ССАЖЗЯам болон аймгийн Хэлний бодлогын зөвлөлөөс зарласан хос бичигтэн байгууллага шалгаруулах уралдаанд салбараараа тогтмол амжилттай оролцож, тэднээс хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээг ч салбарын хэмжээнд өрнүүлдэг. Харъяа 15 байгууллага бүгд Хүмүүн бичиг сонингоо захиалж, байгууллага дээрээ монгол бичгийн уншлагын цагтай болж хэвшсэн. Энэ бүхний хүрээнд албан хаагчдын идэвх оролцоо, монгол бичгийн мэдлэг жилээс жилд ахиж байгаа. Одоо манай салбарын бүх байгууллагууд төрийн албан хэргээ хос бичгээрээ хөтөлж байна гэж аймгийн СУАЖЗГ-ын дарга Б.Золхүү хэллээ.