Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Мэрси Кор олон улсын байгууллагаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгон аймгийн Онцгой байдлын газарт 4,5 сая төгрөгийн өртөг бүхий эд материал, аймгийн Мал эмнэлгийн газарт шатахууны дэмжлэг үзүүллээ.

Үүнд, автомаск, нэг удаагийн бээлий, амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, зайнаас халуун хэмжигч, тараах матeриал зэрэг нэн шаардлагатай эд зүйлс багтжээ.

Малын сэг зэм цуглуулах, устгах, орчныг халдваргүйжүүлэх ажилд дэмжлэг болгон аймгийн Мал эмнэлгийн газарт 500 амeрик долларын өртөг бүхий шатахууны талоныг гардуулан өглөө.

Энэхүү дэмжлэг нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Мeрси Кор Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм.

 

Т.Одончимэг