Монгол Улсын тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Тагнуулын ерөнхий газраас зарлажээ. Уг уралдаанаараа дамжуулан залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, улс үндэсний аюулгүй байдлыг хангах талаар ахлах ангийн сурагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг оролцогчдод олгож буй юм.
Уралдаан нийт 3,4 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд эхний гурван байраас гадна тусгай байр гурав, шагналт байр зургааг шалгаруулах юм байна. Харин оролцогчдын бүтээлд агуулгатай нийцсэн байх, үндэслэлтэй тоо, жишээ баримтад тулгуурласан байх, бичигч өөрийн байр суурь, үзэл бодлоо ойлгомжтой илэрхийлсэн байх, бүтээлд ашигласан ном гарын авлагыг заавал дурдсан байх зэрэг шалгуурыг тавьж, хянана.
Оролцогчид өөрийн бүтээлээ ирэх 05 дугаар сарын 05-ны дотор ирүүлсэн байх шаардлагатай. Дэлгэрэнгүйг доорх удирдамжаас аваарай.
Т.Одончимэг