Аймгийн 2019 оны шилдгүүд шагналаа гардан авлаа. Тухайн оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Мөнххаан сум ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан бол аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, төсөвт байгууллагаас аймгийн нэгдсэн эмнэлэг тэргүүлжээ.
Өнгөрсөн он манай сумын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн, ололт амжилт арвинтай сайхан жил байлаа. Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёлын төв шинээр ашиглалтад орсон бол спортын төв одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн аймаг орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар тохижилт үйлчилгээний ажлууд ихээр хийгдсэн гэдгийг Мөнххаан сумын Засаг дарга А.Батдэлгэр хэллээ.
Сумдаас Халзан, Наран сумд хоёр гуравдугаар байрт шалгарсан бол, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Цагдаагийн газрууд удаах байрыг эзэллээ
2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлсэн, бодлогын баримт бичгүүдийг цаг тухайд нь гүйцэтгэсэн амжилттай сайхан жил манай хамт олны хувьд өнгөрсөн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлснээр гэр хэргийн гаралт буурч, илрүүлэлт өссөн нь хамгийн том амжилт байлаа. Үндсэн ажлаас гадна алба хаагчид болон олон нийтийг сургаж чадавхжуулах, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай хийж ирлээ гэдгийг Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Энэ үеэр 2019 онд улс, тив дэлхийд аймаг орныхоо нэрийг гаргасан спорт болон боловсролын салбарын шилдгүүдэд шагнал, мөнгөн урамшууллыг мөн олгосон юм.
Эдгээр шагналыг сар шинийн баярын өмнө гардуулдаг уламжлалтай ч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилсоор, 05 дугаар сарын 27-нд аймгийн удирдлагууд гардуулсан юм. 2019 онд Сүхбаатар аймгийн ЗДТГ эв эеэ хичээн олон ажлыг амжуулж бүтээсэн он байлаа. Сумд болон агентлаг төсөвт байгууллагууд тус бүр ажлаа цаг хугацаанд амжуулж, шинийг санаачлан ард иргэдэд төрийн йүчялилгээг түргэн шуурхай хүргэж, ажилтан алба хаагчид ч ажилдаа чин сэтгэлээсээ хандсан онцлог жил байлаа гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээлтийн үгэндээ онцлон хэлэв.
Т.Одончимэг