Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулийн санал хураалт 15 цагийн байдлаар 47,7 хувьд хүрээд байна. Тус аймгийн 13 сумаас Сүхбаатар, Халзан сумд хамгийн өндөр ирцтэй байгаа бол Мөнххаан, Баруун-Урт сумдад ирц хамгийн бага буюу 40 хувьд хүрээгүй байна.
Тодруулбал, Асгат 59,5 Баяндэлгэр 53,7 Баруун-Урт 40,2 Дарьганга 60,52 Мөнххаан 39,98 Наран 56,8 Онгон 53,69 Сүхбаатар 63,7 Түвшинширээ 51,2 Түмэнцогт 52,3 уулбаян 59,9 Халзан 63,8 Эрдэнэцагаан 49,5 хувийн ирцтэй үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 47,7 хувь буюу 19200 сонгогч саналаа өгөөд байна. Насны хувьд 45-аас дээш насныхан идэвхтэй байна гэж сонгуулийн хорооноос мэдээллээ.