Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ ЗАЛУУСЫГ СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛАВ

УИХ-ын гишүүн Н.Ганибал иргэний үүргээ биелүүлж, Баруун-Урт сумын наймдугаар багийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрээр хэлэхдээ,

Сонгууль гэдэг бол ардчиллын үр дүн. Нэг үгээр хэлбэл бидний баярын өдөр гэж хэлж болно. Энэ өдөр нийт иргэд, сонгогчид маань шинэ төрөө цоглоодог ийм  чухал, хариуцлагатай өдөр.  Иргэн хүн өөрийн амьдарч буй орон нутагтаа тавлаг, ая тухтай сайхан амьдрах сонголтоо хийх ёстой. Ардчиллын зарчим бол хийж чадах нэгнээ дэмжиж, чадахгүй нэгнийг солих боломжийг олгодгоороо онцлог. Сүхбаатарчууд маань УИХ-ын сонголтоо баталгаажуулж, хоёр гишүүндээ орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран, гар сэтгэл нийлж  аймаг орон нутгийн хөгжлөө хурдасгах боломжийг олгоно гэдэгт итгэж байна. Нутаг орны минь ирээдүй гэрэлтэй байгаа. Нэг үгээр хэлбэл Сүхбаатарчуудын хувьд ирэх дөрвөн жилийн хөгжил, амьдралын нөхцөл байдлаа тодорхойлох хариуцлагатай сонголтын өдөр. Тиймээс хариуцлагатай сонголт хийж, идэвхтэй байхыг уриалж байна. Ялангуяа залуус сонгуульдаа идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна гэв.

Тус багийн хувьд хөдөөний баг гэдгээрээ онцлог. Гэсэн ч иргэдийн хувьд сонгуульдаа идэвхтэй оролцон саналаа өгч байлаа. Ийнхүү аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ийн сонгуулийн санал хураалт аймгийн хэмжээнд амжилттай үргэлжилж байна.