Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны 2020 оны шилдэг клубээр Сүхбаатар аймгийн Ханан фитнесс клуб, шилдэг дасгалжуулагчаар тус клубын багш дасгалжуулагч О.Энхбаяр нар шалгарч энэ өдөр шагналаа гардан авлаа.
Ханан фитнесс клуб нь 2012 оноос хойш орон нутагт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд хот, улс, тив дэлхийн хэжмээний олон төрлийн тэмцээн уралдаанд тамирчид нь амжилттай оролцсоор ирсэн юм. Харин багш дасгалжуулагч О.Энхбаяр нь энэ төрлөөр мэргэшсэн мэргэжлийн багш бөгөөд хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа энэхүү спортыг хөгжүүлэх үйлсэд хамгийн том хувь нэмрийг оруулж яваа нэгэн.
Олон олон залуусыг бодибилдинг, фитнессийн спортод хөтлөн оруулсан, амжилтынх нь гарааг эхлүүлсэн Ханан фитнесс клуб, тус клубын багш дасгалжуулагч О.Энхбаяр ийнхүү улсын хэмжээнд шилдэг гэдгээ баталлаа.
Т.ОДОНЧИМЭГ