Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

18-аас дээш градусын архи худалдахыг хориглосон шийдвэрийг дахин сунгалаа

02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан боллоо. Тус хурлаар сиртийн өндөр агууламжтай буюу 18-аас дээш градусын архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг дахин 14 хоногоор сунгалаа.
Учир нь архийг гар дээрээс худалдах, тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд хориглосон цагаар худалдан борлуулах явдал цөөнгүй гарч байгааг онцоллоо. 2021 он гарсаар энэ төрлийн таван зөрчил аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.
Мөн гуравдугаар хурлаар аймгийн Онцгой комиссыг долоо хоногт тогтмол хоёр удаа хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байх чиглэлийг аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга М.Идэрбат нийт гишүүдэд өгчээ.

Т.ОДОНЧИМЭГ