Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Зам хаах талаар ямар нэг үүрэг чиглэл ирээгүй байна гэв

Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Улмаар олны бөөгнөрөл үүсэх, хөл хөдөлгөөн ихсэсээс сэргийлж баярын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох тухай ч яригдаж байгаа. тиймээс яг энэ асуудал одоогоор олны анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв болоод буй. Тодруулбал, замын хөдөлгөөнийг хэзээ хаах, хэдий хугацаанд үргэлжлэх гээд асуултууд иргэдийн дунд хөвөрсөөр, бас хүлээлт үүсгэсээр…
Тэгвэл 02 дугаар сарын 01-ний байдлаар үүнтэй холбоотой ямар нэг үүрэг чиглэл дээд байгууллагуудаас ирээгүй, тодорхой мэдээлэлгүй байна гэдгийг Замын цагдаагийн тасаг болоод Онцгой байдлын газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн хэмжээнд сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Т.ОДОНЧИМЭГ