Сүхбаатар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байсан иргэдэд коронавиурс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарчээ. 01 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн 258, бусад гэрийн ажиглалтанд байсан 417 гээд нийт 700 орчим иргэнээс 493 буюу 73 хувь нь шинжилгээнд хамрагджээ.
Үлдсэн иргэдийг үргэлжлүүлэн шинжилгээнд хамруулж байна.
Шинжилгээг 21 тандалтын цэгээр амжуулан авч байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа 0-12 насны хүүхдүүдийг тус шинжилгээнд хамруулахгүй байгаа юм.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ гүйцэтгэн ажиллаж буй эмч эмнэлгийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Т.ОДОНЧИМЭГ