Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМЫГ БАЙГУУЛЖЭЭ

Баруун-Урт сумын Нэгдүгээр сургууль “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг байгуулжээ. Канад сангийн Орон нутгийн хөгжил хөтөлбөрөөр тус аймагт хэрэгжиж байгаа “Нар хүүхдээс манддаг” төслийн хүрээнд энэхүү танхимыг байгуулжээ.
Уг танхим нь багш сурагчдын өмнө үргэлж нээлттэй байх бөгөөд хичээлээс гадуурх цагийг энд өнгөрүүлэх боломжтой.
Төсөл 2020 оны 12 дугаарр сарын 01-ээс хэрэгжиж эхлэн, нийт 200 гаруй багшид оюуны хөрөнгө оруулалтыг түгээн дэлгэрүүлсэн. Харин цаашид уг танхимаар дамжуулан багш нар маань сурагчдынхаа хүмүүжил төлөвшилд олон олон эерэг үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна гэдгээ сургуулийн захирал Ц.Оюунжаргал онцоллоо.
Канад санд 2020 онд 200 гаруй төсөл ирснээс 13 нь шалгарч санхүүжилт авсаны нэг нь дээрх Нар хүхдээс манддаг төсөл юм. Уг төслийг нэгдүгээр сургуулийн найман багш гардан орон нутагтаа хэрэгжүүлж байна.

Т.ОДОНЧИМЭГ