Сүхбаатар аймгийн ЗДТГ нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ өнөөдөр гардан авчээ.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр хүрэх гол үр дүн нь үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлснээр байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт, дэг журам, эмх цэгц, тохижилт зэрэг сайжирч улмаар эцсийн дүнд үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийн түвшин дээшлэх юм.
Дээрх стандартын хүрээнд мөн аймгийн ЗДТГ-ын есөн зорилго болон алсын харааг шинэчлэн тодорхойлсон байна. Цаашлаад жил бүр зорилго, зорилтоо үйл ажиллагаатай уялдуулан шинээр дэвшүүлэх юм. Тодруулбал тус хамт олон өнгөрсөн онд иргэн төвтэй, үр дүнд суурилсан төрийн албыг бэхжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилгыг дэвшүүлж байжээ. Харин 2021 оны зорилгыг тодорхойлох үйл явц байгууллагын бүх ажилтан, албан хаагчдын дунд хэлэлцэгдэж байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ