Сүхбаатар аймгийн төвд баригдсан DG tower буюу 16 давхар цамхаг ирэх сарын 01-нд ашиглалтад орохоор болжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө тус барилгыг улсын комисс хүлээн авсан байна.
Тус барилгыг төрийн өмчийн хоёрдугаар байр хэмээн нэрлэж байгаа бөгөөд 4-13 дугаар давхар нь орон нутгийн өмчийн харьяалалтай байх бөгөөд барилгад орон нутгийн төрийн байгууллага, төслийн газрууд болон зарим агентлаг, хэлтсүүд байрлах аж.
Харин 0-3, 14-16 хүртэлх давхарт худалдаа, үйлчилгээний газрууд байрлах юм байна.
Т.ОДОНЧИМЭГ