Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАВСАНБАДРАХ ДАХЬ ПОСТОД ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ БАЙРЛУУЛАВ

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Хэнтий аймгийн зааг нутаг  Давсанбадрах гэх газарт байрлаж буй хяналтын постыг өргөтгөв. Мөн постоор нэвтэрч  байгаа иргэдийг бүртгэх, түргэвчилсэн шинжилгээнд хамруулах зорилгоор явуулын лабораторийг ажиллуулж эхэлжээ.

Ингэснээр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт ирж буй иргэдийн мэдээлэл илүү нарийн тодорхой болж, эрсдэлтэй иргэдийг аймагт ирсэн хойно нь бус замд нь илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Өмнө нь дээрх постод нэг авто машинтай, долоон алба хаагч ээлжээр ажиллаж байсан бол дээрх шийдвэрийн хүрээнд хоёр автомашин, 14 алба хаагчийг байнгын бэлэн байдалд ажиллуулахаар болсон байна.

Т.ОДОНЧИМЭГ