Цар тахлын улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын орлого 50-аас дээш хувиар буурсан тухай аймгийн ХАҮТ-аас мэдээлж байсан. Тэгвэл үүнийг Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбараас өгсөн мэдээлэл дахин батлав. Тодруулж хэлбэл аймгийн хэмжээний чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх оноос 193 хувиар өссөн байна.
Үүний 40,1 хувь нь зөвхөн аж ахуй нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл байгаа юм.
Тус аймаг дахь банкны салбаруудаас иргэд, аж ахуй нэгжид олгосон зээлээс чанаргүй зээлийн үлдэгдэл гурван тэрбум 260,2 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум 149,8 сая төгрөгөөр буюу дээр хэлсэнчлэн 193 хувиар өссөн байна.
Т.ОДОНЧИМЭГ