Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

02 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨГЛӨӨНӨӨС ЭХЛЭН ЗАМ ХААНА

Аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал болж хэдэн хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. 02 дугаар сарын 11-ний өглөөний 08 цагаас эхлэн 02 дугаар сарын 15-ны 08 цаг хүртэл зам хааж, авто машины хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.
Өөрөөр хэлбэл битүүний өдрөөс эхлэн бүх сумдууд уг шийдвэрийг дагаж мөрдөх юм. Тодруулбал дээрх хугацаанд аймаг сум, сумаас сум хооронд ямар ч хөдөлгөөн хийлгэхгүй гэсэн үг. Мөн сар шинийн баярын өдрүүдэд аймгийн төв доторх томоохон уулзваруудад хяналтын пост ажиллаж, авто машин болоод явган хүний хөдөлгөөнд хяналт тавихаар боллоо. Тиймээс баярын өдрүүдэд ард иргэдийг гадуур явахгүй байж, гэр гэртээ баярлахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Т.ОДОНЧИМЭГ