Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УЛААНБААТАРТ БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТАХ АЖЛЫГ ГАНЦХАН УДАА ХИЙНЭ

Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдээ 02 дугаар сарын 09-ний өдөр татаж авахаар боллоо. Ингэхдээ бүх иргэдийг ганцхан өдрийн хугацаанд 10 автобусаар зэрэг тээвэрлэн авчрах юм.

Хамгийн гол нь иргэд шинжилгээ өгөөд хариу нь мар гарсан талаарх мэдээллээ заавал Шуурхай штабд мэдэгдэх ёстой. Энэ ажил жаахан хүлээлттэй байгааг хэлж байна.

Аймгийн шуурхай штабд орон нутагтаа ирэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдийн тоо 600-д хүрчээ. Эдгээрийн 400 гаруй нь нийтийн тээврээр ирэх бол үлдсэн хэсэг нь хувийнхаа унаагаар ирэх юм байна. Нийт иргэдийн тавинхув нь баруун-Урт суманд ирэх аж. Өвчний голомтот бүс нутгаас ингэж олон хүн байгаатай холбоотойгоор гэрийн ажиглалтын багийн хүчийг нэмэгдүүлж, ажиглалтад байгаа иргэдийг заавар зөвлөмжийг маш сайн дагаж мөрдүүлэхэд анхаарч ажиллахыг Онцгой комиссын дэд дарга, дэд хурандаа Б.Анхбаяр үүрэг болгов.

Т.ОДОНЧИМЭГ