Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАВСАНБАДРАХ ДАХЬ ПОСТНЫХОН ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Давсанбадрахын постод 14 хүн ажиллаж байгаа. Гэвч эдгээр албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байгааг аймгийн ЭМГ-аас хэллээ. Тодруулбал, постны байр нь зөөврийн вагончиг учир хүйтэн, тог цахилгаан байхгүй, гар утасны сүлжээ муу, интернэт орчинд холбогдох боломжгүй аж. Өөрөөр хэлбэл эмч сувилагч нар шөнө оройн цагаар лааны гэрэлд иргэдийн шинжилгээг авч байна.

Нөхцөл байдалтай танилцаад энэ бүх асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх үүргийг өгсөн юм. Улмаар тусгай ажлын хэсэг байгуулагдаж, Давсанбадрахын поструу очихоор болов.Мөн Улаанбаатар хотоос иргэдээ атан авахтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын ажилтны тоог нэмж, шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Тус пост нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагруу явж буй авто машины хөдөлгөөнийг хянах, бүртгэн баримтжуулах, иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлээр ажиллаж байна.

Т.ОДОНЧИМЭГ