Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

УЛААНБААТАР ХОТООС 178 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧ БАЙНА

02 дугаар сарын 09-ний өглөөнөөс эхлэн Сүхбаатар аймагруу таван автобус иргэдйиг тээвэрлэн замдаа гарчээ. Үүнтэй холбоотойгоор Давсанбадрхаын постын хүчийг нэмэгдүүлж эрүүл мэндийн байгууллагын ажилтан болоод шинжилгээ авах цэгийн тоог нэмэгдүүлсэн байна. Ингэснээр нэг автобусыг нэг цаг 30 минутын хугацаанд саатуулан бүх иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах юм.

Пост дээр ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлж автобуснууд нэг нэг цагийн зайтай Улаанбаатараас хөдөлсөн байна.

Улмаар улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу 02 дугаар сарын 09-ний энэ өдрөөр иргэдээ татан авах ажил зогсож байгаа учир дахин энэ ажил хийгдэхгүй, тиймээс аймгийн Онцгой комисс болоод Шуурхай штабруу хандаж бүртгэл хийлгэх, хүсэлт ирүүлэх шаардлагагүй гэдгийг анхааруулав.

Т.ОДОНЧИМЭГ