Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВОО, ШИЛИЙН БОГДРУУ ИРГЭДИЙГ ЯВУУЛАХГҮЙ

Сар шинийн баяраар Монгол орны өнцөг булан бүрээс Сүхбаатар аймгийн Алтан овоо, Шилийн богд, Дархан хаан зэрэг төрийн тахилгат уул овоодыг зорих олны хөл тасардаггүй. Тэгвэл онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Засаг даргын 02 сарын 08-ны өдрийн А/96 дугаар захирамжаар үүнийг хориглосон байна.

Өөрөөр хэлбэл орон нутгийн болоод өөр аймаг сумдын иргэдийг уул овоонд гарах, мөргөл үйлдэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг хоригложээ. Тиймээс иргэдийг алс холоос уул овоодыг зорин замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Т.ОДОНЧИМЭГ