Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАРТ НООЛУУР 120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

03 дугаар сарын 15-ны байдлаар Сүхбаатар аймагт ноолуур нэг килограмм нь 105-120 мянган төгрөгийн ханштай байгаа тухай түүхий эдийн ченжүүд ярьж байна.
Анхны үнэ 100 мянган төгрөгөөс эхэлжээ. хэдийгээр ноолуурын үнэ өсөж байгаа ч ноолуурын гарц төдийлөн их биш байгаа аж. Малчид одоо л ямаагаа самнаж эхэлж байгаа. Тиймээс ноолуурын гарц ихсэх үед ханш унах магадлалтайг мөн тэд хэлж байна.

Малчдын хувьд өнгөрсөн жил Засгийн газрын бодлогогүй шийдвэрээс болж, жилдээ ганц удаа авдаг ашиг орлогынхоо үр дүнг ч мэдрэлгүй хохироод үлдсэн. Харин энэ жилийн тухайд бас яах бол гэдэг түгшүүр ч тэдний дунд байсаар байгаа. Түүхий эдийн ченжүүд ч өнгөрсөн жилийнх шиг явдал үүсгэлгүй, хуучин зарчмаараа явагдах нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм.

Т.ОДОНЧИМЭГ