Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ШАЛГУУЛАГЧДЫН 34,1 ХУВЬ НЬ ТЭНЦЖЭЭ

Энэ сарын 12, 13-ны өдрүүдэд явагдсан төрийн албаны ерөнхий шалгатад нийт 232 хүн хамрагджээ. Тэдний 34,1 хувь нь тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдэгдэв.
Шалгалтын цахим бүртгэлд нийт 264 хүн бүртгүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас 32 нь хамрагдаж чадаагүй байна.
Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, нэг ээлжинд 20 хүнтэй байхаар зохион байгуулсан бөгөөд ямар нэг зөрчил, саатал гараагүй гэлээ.

Т.ОДОНЧИМЭГ