Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛГА БОЛСОН НЭГ ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг иргэн алга боллоо гэх дуудлага аймгийн ОБГ-т 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт иржээ. Улмаар зургаан албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах бүлэг одоогоор тус иргэнийг нисдэг камер болон сургуульт нохойны тусламжтайгаар хайж байгаа аж.
Тухайн иргэн нь 20 настай, сэтгэцийн өчтэй юм байна. Уулбаян сумынхаа төвд амьдардаг бөгөөд 03 дугаар сарын 14-ний 20 цагт гэрээсээ гарсан байна. Сумын төвийн ажын хэсэг гэр бүлийнхэнтэй нь хамтран хайгаад олоогүй учир ийнхүү өнөөдөр аймгийн ОБГ-т мэдэгджээ.

Т.ОДОНЧИМЭГ