Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭВ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2020 онд таван суманд долоон удаагийн хээрийн түймэр гарч түймрийн улмаас 181.7 га талбай шатсан бол он гарсаар хоёр суманд хоёр удаагийн хээрийн түймэр гарч 9000 га талбай шатсан байна. Тиймээс хаврын улиралд хээрийн түймэр ихсэх хандлагатай байдаг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Түймрийн шалтгаан нөхцлийн тухайд унс нурмаа ил задгай хаях, авто машины янданд оч баригч хийхгүй байх, хогоо ил задгай шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг ажээ.