Хатуу хөл хорионы дэглэмийн үед махны хомсдол үүсэхээс сэргийлж, Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг махны хоёр захыг хэвийн горимоор ажиллуулж байгаа. Гэвч махны үнэ төрөл тус бүрдээ мянгаас дээш төгрөгөөр нэмэгджээ.
Тодруулбал 04 дүгээр сарын 06-ны байдлаар Сүхбаатар аймагт мах килограмм тутамдаа адуу 9500, үхэр 13 мянган, хонь 12 мянга, ямаа 11 мянган төгрөгийн ханштай байна.
Ингэж нэмэгдэх болсон нь мал, махны нийлүүлэлт ховордсон, малчид борлуулах үнээ нэмсэнтэй холбоотой гэж махны худалдаачид тайлбарлаж байна.
Т.ОДОНЧИМЭГ