Аймгийн Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт тус аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй, батлагдсан тохиолдол 47 хэвээр байна.
Харин эхний ээлжинд батлагдсан тохиолдлууд болох 11 иргэний биеийн байдал сайжирч, эмчилгээ нь хасагдсан байна. Тиймээс 04 дүгээр сарын 09-нд Баруун-Урт сумын Онцгой комисст хүлээлгэн өгч, эмнэлгийн ажиглалтаас гэрийн ажиглалтад шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэх таатай мэдээг АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ. Эдгээр иргэд нь гэртээ мөн 14 хоногийн тусгаарлах ажиглалтад байх юм.
Эрдэнэцагаан суманд эмчлүүлж байгаа нэг тохиолдлын ойрын хавьтагчдын шинжилгээний хариу гараагүй, одоогоор тухайн халдварын голомтыг ч тогтоогоогүй байна.
04 дүгээр сарын 06-ны байдлаар батлагдсан тохиолдлын ойрын 496, дам 840 хавьтагчийг тогтоож тандалтын шинжилгээнүүдийг авч байна. Тусгаарлан ажиглах байранд 23, гэрийн ажиглалтад 1551 хүн байна. Аймгийн хэмжээнд дархлаажуулалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 954 иргэн буюу вакцинжуулах нийт хүн амынхаа 23 хувийг хамруулаад байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ