Аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнийн 23:00 цагт шуурхай мэдээлэл хийлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагч 288 иргэний давтан шинжилгээнээс долоон тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөнххаан суманд зургаа, Баруун-Уртад нэг тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 54 боллоо.
Мөннххаан сумын зургаа нь өмнөх тохиолдлуудын ойрын харьцагч, харин Баруун-Урт сумын иргэн нь дам харьцагч байжээ. Түүний тухайд гэрийн ажиглалтад байсан боловч дэглэм зөрчин гадуур явганаар маш их хөдөлгөөн хийсэн болох нь тогтоогджээ. Одоогоор мэргэжлийн байгууллагуудын маршрутыг сар өдөр, цаг минуттай нь тогтоохоор ажиллаж байна.
Ййнхүү Баруун-Урт суманд өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх худалдаа үйлчилгээний газруудыг хааж, зөвхөн хүргэлтийн үйлчилгээгээр хүнс, эм эмнэлгийн хэрэгслээ авахыг анхааруулав. Мөн аймаг, сумын ЗДТГ-ын 20 хүртэлх хувь, эмнэлэг, ОБГ, ЦГ-аас бусад бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо.
Т.ОДОНЧИМЭГ