Сүхбаатар аймагт дархлаажуулалт энэ сарын 05-нд эхэлсэн. 04 дүгээр сарын 08-ны 8 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 2133 буюу нийт хамрагдах ёстой иргэдийн 47,4 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Сумдад нэг, Баруун-Урт суманд байнгын болон, хөдөлгөөнт гээд нийт 18 цэгээр дамжуулан дээрх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор вакцинтай холбоотой ямар нэг хариу урвал илрээгүй гэж ЭМГ-аас мэдээллээ.
Дараагийн ээлжийн вакциныг ирэх долоо хоногт татан авахаар товлосон бөгөөд үүнд 18-аас дээш насны иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Т.ОДОНЧИМЭГ