Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХАЛДВАРЫН НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 62 БОЛЛОО

Аймгийн Шуурхай штабаас өгсөн 12 цагийн мэдээгээр Сүхбаатар аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол наймаар нэмэгдэж, нийт 62 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын долоо нь Мөнххаан суманд, нэг нь Сүхбаатар суманд илэрчээ. Сүхбаатар сумын өвчлөлийн голомтыг тогтоохоор тандалтын баг ажиллаж байна.

Харин өнөөдөр тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан 11 иргэн эдгэрч, 14 хоногийн гэрийн ажиглалтад шилжихээр болжээ.

Одоогоор батлагдсан тохиолдлуудын ойрын 621, дам 1191 харьцагч байна. Мөн тусгаарлах байранд 13, гэрийн ажиглалтад 1481 иргэн байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ