Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОДОГЛОНО ГЭДЭГ БӨХ ХҮНИЙ ХУВЬД ТОМ ҮЙЛ ЯВДАЛ

Бөхчүүд аймгийн баяр наадмыг товыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын начин Бо.Батжаргалтай цахимаар холбогдож байр суурийг нь сонслоо.

Тэрээр, Энэ жил бол онцгой жил. Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойд зодоглохыг бүгд л хүснэ. Манай аймаг харьцангуй цөөхөн бөхтэй хэдий цөөхүүлээ ч 1024 бөхийн барилдаанд 3, 4 давчихаад зогосж байх аймаг, сумын цолтой залуу сайн бөх манайд олон бий. Ер нь заавал цолондоо биш л дээ. Улсынхаа түүхэн их ойд зодоглоно гэдэг өөрөө бөх хүний хувьд том үйл явдал. Сая хөл хорионы үеэр манй зуун гурван аймгийн бөхчүүд хамтран хоёр сарын бэлтгэлд гарсан. Тэгэхээр суурь бэлтгэл сайн байгаа гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд бид баяр наадмынхаа бэлтгэлд гарахаар төлөвлөж байгаа. Энэ жил тэгш ой нь тохиож буй хэд хэдэн аймаг бий. Тэд бүгд улсынхаа баяр наадмаас зөрүүлж наадмаа хийнэ. Энэ бол бөхчүүдээ түүхэн ойд барилдуулах том боломжийг нь нээж өгч байгаа хэрэг. Тиймээс манай аймгийн удирдлагууд ч гэсэн гаргасан шийдвэрээ эргэн нэг хараасай гэж хүсэж байна гэлээ.

Т.ОДОНЧИМЭГ