Сүхбаатар аймаг Америкийн пфайзер, Германы Biontech компанийн комернати вакцин 3180 хүн тунг хүлээн авчээ. Үүнийг хавдрын эмчилгээтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн туйлын эсрэг заалттай иргэдэд хийх юм.
Одоогоор уг вакцинд хамрагдах иргэдийн судалгааг нарийн гаргах ажил хийгдэж байна. Мөн ЭМГ-аас сумдад чиглэл өгч, вакцины хуваарилалтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний дараа вакцин яг хэзээ хийж эхлэх хугацааг тогтоох аж.
6 дугаар сарын 3-ны байдлаар тус аймгийн хэмжээнд вакцины эхний тунд нийт хамрагдвал зохих иргэдийн 90,3 хувь, хоёр дахь тунд 6 хувь нь хамрагдаад байна. Дархлаажуулалтын ажил удаашралтай байгаатай холбоотойгоор эрчимжүүлэх чиглэлийг сумдын Онцгой комисст өгөөд байна.
Т.ОДОНЧИМЭГ