Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОНГОНД 18, МӨНХХААН, ТҮМЭНЦОГТ СУМДАД ТУС БҮР НЭГ ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Сүхбаатар Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 294 боллоо. Сүүлийн тохиолдлуудыг харьяаллаар авч үзвэл Мөнххаан, Түмэнцогт сумдад тус бүр нэг, Онгон суманд 18 бүртгэгджээ.

Халдвар авсан нийт иргэдээс 211 нь бүрэн эдгэрсэн. Одоогоор АНЭ-т 80 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 76 хөнгөн, хүндэвтэр дөвөн иргэн байна.  Эмчлүүлэгсдийн 26 нь 0-15 насны хүүхэд байна. Бага насны хүүхэд халдюар авах эрсдэл өндөр байнаа учир эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав.

Онгон, Мөнххаан, Түмэнцогт сумдад батлагдсан тохиолдлын ойрын 412, дам 824 харьцагч байна. Харьцагчдад хийх тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээнд 232, PCR шинжилгээнд 247 иргэнийг хамруулаад байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ